Owner's Manual

11Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
Хэрвээ зайг буруу төрлийн зайгаар соливол дэлбэрэх аюултай. Ашигласан
зайг зааврын дагуу хая.
Гар утсыг бүрэн цэнэглэсний дараа цахилгааны хэмнэлтийг бий болгох
үүднээс цэнэглэгчийг ханын залгуураас заавал салгаарай.
Зайны эдэлгээний бодит хугацаа нь сүлжээний тохиргоо, бүтээгдэхүүний
тохиргоо, ашиглалтын хэв маяг, зай болон хүрээлэн буй орчны нөхцөл
байдлаас хамаарна.
Зайг амьтны шүд эсвэл хумс гэх мэт хурц ирмэгтэй зүйлтэй хүрэлцүүлж
болохгүй. Энэ нь гал гарахад хүргэж магадгүй.
Хувийн мэдээлэл хамгаалах
Хувийн эмзэг мэдээлэл алдагдах, буруугаар ашиглагдах явдлаас
сэргийлэх үүднээс хувийн мэдээллээ заавал хамгаал.
Төхөөрөмжийг ашиглах явцад чухал мэдээллээ нөөцлөн хадгалж бай. LG
нь аливаа мэдээлэл алдагдах тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
Эмзэг мэдээлэл буруугаар ашиглагдах явдлаас сэргийлэх үүднээс
төхөөрөмжийг хаяхдаа бүх мэдээллийг нөөцөлж аваад, төхөөрөмжийн
анхны тохиргоог сэргээ.
Аппликэйшн татах үед зөвшөөрлийн дэлгэцийг анхааралтай унш.
Төхөөрөмжийн олон функц эсвэл таны хувийн мэдээлэлд хандах
боломжтой аппликэйшныг ашиглахдаа сонор сэрэмжтэй бай.
Хувийн бүртгэлүүдээ тогтмол шалгаж бай. Хэрвээ таны хувийн мэдээллийг
буруугаар ашиглаж байгаа ямар нэг шинж тэмдэг илэрвэл үйлчилгээ
үзүүлэгчээсээ тухайн аппликэйшныг устгаж эсвэл таны бүртгэлийн
мэдээллийг өөрчилж өгөхийг хүс.
Хэрвээ та төхөөрөмжөө хулгайд алдсан эсвэл хаяж гээсэн бол хувийн
мэдээллээ хамгаалах үүднээс бүртгэлийнхээ нууц үгийг өөрчил.
Үл мэдэгдэх эх сурвалж бүхий аппликэйшныг бүү ашигла.