Owner's Manual

Үндсэн функцүүд 42
Ойр зайн/орчны гэрэл мэдрэгч
- Ойр зайн мэдрэгч: Дуудлагын явцад төхөөрөмж хүний биед ойрхон
байвал ойр зайн мэдрэгч нь дэлгэцийг унтрааж, мэдрэгчтэй
функцийг идэвхгүй болгоно. Төхөөрөмж тодорхой хүрээнээс
гадагш гарахад дэлгэцийг буцааж асаан, мэдрэгчтэй функцийг
идэвхжүүлнэ.
- Орчны гэрэл мэдрэгч: Орчны гэрэл мэдрэгч нь цайралтын автомат
удирдлагын горимыг идэвхжүүлсэн үед орчны гэрлийн эрчмийг
шинжилнэ.
Дууны хэмжээний товчлуур
- Хонхны ая, дуудлага, мэдэгдлийн дууны хэмжээг тохируулна.
- Камер хэрэглэж байхдаа зураг авахын тулд Дууны хэмжээний
нэг товчлуурыг зөөлөн дар. Тасралтгүй зураг авахын тулд Дууны
хэмжээний товчлуурыг дараад л бай.
- Дэлгэц унтарсан эсвэл түгжигдсэн үед Дууны хэмжээ багасгах (-)
товчлуурыг хоёр удаа дарж Камер аппыг нээ. Дууны хэмжээ өсгөх
(+) товчлуурыг хоёр удаа дарж Capture+ аппыг нээ.
Тэжээлийн/түгжих товчлуур (хурууны хээ мэдрэгч)
- Дэлгэцийг асаах буюу унтраахыг хүсвэл товчлуурыг хэсэгхэн зуур
дар.
- Тэжээлийн удирдлагын аль нэг сонголтыг сонгохыг хүсвэл
товчлуурыг удаан дар.
- Дэлгэцийн түгжээг нээх явцыг хялбаршуулахын тулд хурууны хээ
таних функцийг идэвхжүүл. Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл
Хурууны
хээ таних тойм
-ыг үзнэ үү.
Энэ утас салгадаггүй зайтай. Арын хаалтыг авах гэж бүү оролд.
Хэрэв дэлгэц гацах, товчлуур болон мэдрэгчтэй дэлгэц хариу
үйлдэл үзүүлэхээ боливол утасны дахин ачаалах функцийг
ашиглаж болно. Утсыг дахин ачаалахдаа Дуу багасгах товчлуур
болон Тэжээлийн товчлуур 2-г утас унтарч , астал удаан дарна.
Төхөөрөмжийн үзүүлэлтээс хамааран зарим функцэд хандахыг
хязгаарласан байж болно.
Төхөөрөмжийн ар тал дээр суурилуулсан NFC антен байна. NFC
антеныг гэмтээх буюу бүтээхээс сэргийлэхийн тулд төхөөрөмжтэй
болгоомжтой харьц.