Owner's Manual

5
Аюулгүй бөгөөд үр ашигтай
ашиглалтын заавар
Эдгээр энгийн зааврыг уншина уу. Эдгээр зааврыг дагаж мөрдөхгүй
байх нь аюултай бөгөөд хууль бус юм.
Доголдол үүсвэл таны төхөөрөмжид суурилуулж өгсөн програм
хангамжийн хэрэгсэл нь доголдлын бүртгэлийг цуглуулах болно. Энэ
хэрэгсэл нь сүлжээ унах, аппликэйшн ачаалах үеийн дохионы хүч,
гар утасны ID байрлал гэх мэт зөвхөн тухайн доголдолд хамааралтай
өгөгдлийг цуглуулдаг. Бүртгэлийн мэдээллийг зөвхөн доголдлын
шалтгааныг тогтооход туслах зорилгоор ашигладаг. Эдгээр бүртгэлийн
мэдээлэл нь шифрлэгдсэн бөгөөд төхөөрөмжийг засуулахаар буцааж
өгсөн тохиолдолд зөвхөн LG-ийн эрх бүхий засвар үйлчилгээний төв
энэ мэдээлэлд хандах эрхтэй байна.
Төхөөрөмжийн тухай чухал мэдээлэл
Тухайн үйлчилгээ үзүүлэгчийн байршил, програм хангамжийн
хувилбараас хамааран төхөөрөмжийн апп болон үйлчилгээг
урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөх буюу цуцалж болно.
Төхөөрөмжийг анх удаа асаахад анхны тохируулга хийгдэнэ. Анх
удаа ачаалах хугацаа нь ердийнхөөс урт байж болно.
Хэрэглэхээс өмнө уншаарай
Сонголтын зүйлс худалдан авахын тулд LG-ийн мэдээллийн төвд
хандаж борлуулагчдын талаар мэдээлэл авна уу.
Төхөөрөмжийн гадаад байдал, үзүүлэлтүүдийг урьдчилан
мэдэгдэхгүй өөрчилж болно.
LG бүтээгдэхүүнийг анхны зориулалтаас нь өөр зорилгод бүү
ашигла. Баталгаагүй апп буюу програм хангамж ашиглавал
төхөөрөмжид гэмтэл учруулж болох бөгөөд ийм гэмтэл нь
баталгаанд хамрагдахгүй.