Owner's Manual

6
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
Радио давтамжийн энергид өртөх
байдал
Радио долгионд өртөх байдал, хувийн шингээлтийн хурдны (SAR)
талаарх мэдээлэл.
Энэ гар утас нь радио долгионд өртөх байдалтай холбогдуулан
аюулгүй байдлын холбогдох шаардлагад бүрэн нийцсэн. Эдгээр
шаардлага нь нас, эрүүл мэндийн байдлаас үл хамааран бүх хүний
аюулгүй байдлыг хангахад чиглэсэн аюулгүй байдлын хүрээг багтаасан
шинжлэх ухааны үндэслэлтэй удирдамжид үндэслэсэн болно.
Радио долгионд өртөх байдлын удирдамж нь хувийн шингээлтийн
хурд буюу SAR хэмээх хэмжилтийн нэгж ашигладаг. SAR-ын
сорилтыг явуулахдаа гар утас давтамжийн бүх зурваст хамгийн дээд
хүчээрээ дамжуулж байх үед стандарт аргыг ашигладаг.
Янз бүрийн загварын LG төхөөрөмжүүдийн SAR түвшний хооронд
зөрүү байдаг ч эдгээр нь бүгд радио долгионд өртөх байдлын
холбогдох удирдамжид нийцэх байдлаар бүтээгддэг.
Үл ионжуулагч цацрагаас хамгаалах олон улсын комиссоос
зөвлөмж болгодог SAR-ын хамгийн өндөр утга нь 10 г зөөлөн эд
тутамд 2 Вт/кг байна.
Энэ загварын хувьд чихэнд наан ашиглах сорилт хийгдсэн SAR-ын
хамгийн өндөр утга нь 0,710 Вт/кг (10 г), биед зүүх сорилтын хувьд
1,500 Вт/кг (10 г) байсан.
Чихэнд ойр буюу хэвийн ашиглалтын байрлалд эсвэл биеэс дор
хаяж 5 мм-ийн зайд байрлуулсан байх нөхцөлд энэ гар утас нь
радио давтамжид өртөх байдлын удирдамжид нийцнэ. Биедээ
зүүж явахын тулд гэр, бүсний хавчуурга, тогтоогч зэргийг ашиглах
тохиолдолд тухайн хэрэгсэл нь металл агуулаагүй байх ёстой
бөгөөд бүтээгдэхүүнийг биеэс дор хаяж 5 мм-ийн зайд байрлуулсан
байх ёстой. Өгөгдлийн файл эсвэл зурвас дамжуулахын тулд гар
утас сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Зарим тохиолдолд
ийнхүү сүлжээнд холбогдох хүртэл өгөгдлийн файл эсвэл зурвас
дамжуулалт саатаж магадгүй. Дамжуулалт хийгдэж дуусах хүртэл
тусгаарлах зайн зааварчилгааг дагаж мөрд.