Owner's Manual

7
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
Бүтээгдэхүүний арчилгаа, техникийн
үйлчилгээ
Үргэлж энэхүү загварын төхөөрөмжид хэрэглэхийг зөвшөөрсөн
LG-ийн оригинал зай, цэнэглэгч, нэмэлт хэрэгслүүд ашигла.
Өөр төрлийнхийг хэрэглэвэл төхөөрөмжид хамаарах баталгаа,
зөвшөөрлийг хүчингүй болгохоос гадна аюултай байж болно.
Танд урьдчилан мэдэгдээгүй ч энд үзүүлсэн зарим агуулга, дүрслэл
нь таны төхөөрөмжийнхөөс өөр байж болно.
Төхөөрөмжийг бүү задал. Засвар хийх шаардлагатай болбол
мэргэжлийн засвар үйлчилгээний техникчид өгч, засуулах ёстой.
Баталгааны хүрээнд LG-ийн сонголтоор засвар хийх үед тухайн
сольж буй эд ангитай тэнцэх хэмжээний ажиллагаатай шинэ эсвэл
ашиглагдаж байсан эд анги, хавтангаар сольж болно.
Зурагт, радио, персонал компьютер гэх мэт цахилгаан хэрэгслээс
хол байлга.
Төхөөрөмжийг халаагуур, халуун тогоо гэх мэт дулааны эх
үүсвэрээс хол байлгах ёстой.
Унагааж болохгүй.
Энэ төхөөрөмжийг механик доргилт, цохилтод өртүүлж болохгүй.
Тусгай журмын дагуу төхөөрөмжийг унтраах шаардлагатай газар
байхдаа заавал унтрааж бай. Жишээлбэл, төхөөрөмжийг эмнэлэгт
ашиглавал эмнэлгийн мэдрэмтгий төхөөрөмжид нөлөөлж болзошгүй
тул бүү ашигла.
Төхөөрөмжийг цэнэглэж байх үед нойтон гараар хүрч болохгүй.
Ингэвэл цахилгаан гүйдэлд цохиулж, мөн гар утас ноцтой гэмтэхэд
хүргэнэ.
Гар утас халж, галын аюул үүсгэж болзошгүй тул түүнийг шатамхай
материалыг дэргэд бүү цэнэглэ.
Төхөөрөмжийн гадна талыг хуурай алчуураар арчиж, цэвэрлэнэ
(бензин, шингэлэгч, спирт гэх мэт уусмал ашиглаж болохгүй).
Төхөөрөмжийг цэнэглэхдээ зөөлөн тавилга дээр бүү тавь.