Owner's Manual

8
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
Төхөөрөмжийг сайтар агааржуулсан газар цэнэглэх ёстой.
Энэ төхөөрөмжийг хэт их утаа, тоостой газар бүү байлга.
Төхөөрөмжийг кредит карт, нийтийн тээврийн тийзний дэргэд бүү
хадгал. Ингэвэл соронзон туузан дээрх мэдээлэлд нөлөөлж болно.
Дэлгэцийг хурц ирмэгтэй зүйлээр бүү товш. Ингэвэл гар утас гэмтэж
магадгүй.
Төхөөрөмжийг шингэн эсвэл чийгтэй орчинд бүү байлга.
Чихэвч гэх мэт нэмэлт хэрэгсэл ашиглахдаа болгоомжтой бай.
Шаардлагагүй бол антенд бүү хүр.
Хагарсан, цуурсан эсвэл эмтэрсэн шилийг ашиглаж, хүрч, солих
гэж эсвэл засах гэж оролдож болохгүй. Буруу ашиглалтын улмаас
шилэн дэлгэц эвдэрсэн тохиолдолд холбогдох засвар үйлчилгээ нь
энэ баталгаанд багтахгүй.
Таны гар утас бол хэвийн ашиглалтын үеэр дулаан ялгаруулдаг
электрон гар утас юм. Агаар сэлгэлт байхгүй орчинд төхөөрөмжийг
хэт удаан хугацааны турш гартаа барьж, арьсандаа хүргэвэл эвгүй
байх буюу бага зэрэг түлж магадгүй. Тиймээс ашиглалтын явцад
эсвэл дараа нь төхөөрөмжтэй болгоомжтой харьц.
Хэрвээ таны гар утас норвол залгуураас шууд салгаж, бүрэн
хатаа. Шарах зуух, богино долгионы зуух эсвэл үс хатаагч гэх мэт
халаалтын гадаад эх үүсвэрийн тусламжтайгаар хатаах процессыг
хурдасгаж болохгүй.
Бүтээгдэхүүнд шингэн хүргэж болохгүй гэдгийг анхаарна уу.
Хэрвээ бүтээгдэхүүн нойтон бол ашиглах буюу цэнэглэж болохгүй.
Бүтээгдэхүүн норсон бол шингэний гэмтэл заагчийн өнгө өөрчлөгдөх
болно. Энэ тохиолдолд баталгаат хугацаанд үнэ төлбөргүй засвар
үйлчилгээ авах эрхийг тань хязгаарлана гэдгийг анхаарна уу.