Owner's Manual

9
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
Төхөөрөмжийн үр ашигтай ашиглалт
Электрон төхөөрөмжүүд
Бүх гар утас долгионы саад хүлээн авч магадгүй. Энэ тохиолдолд
ажиллагаанд нөлөөлөх болно.
Зөвшөөрөл авалгүйгээр төхөөрөмжийг эмнэлгийн төхөөрөмжийн
дэргэд бүү ашигла. Таны төхөөрөмжийн ажиллагаа таны эмнэлгийн
аппаратын ажиллагаанд саад учруулж болзошгүй эсэхийг тогтоохын
тулд эмчтэйгээ зөвшилц.
Зүрхний аппарат үйлдвэрлэгч тус зүрхний аппаратын ажиллагаанд
саад учруулахгүй байх үүднээс бусад төхөөрөмжийг зүрхний
аппаратаас дор хаяж 15 см-ийн зайд байлгахыг зөвлөдөг.
Энэ гар утас тод эсвэл анивчсан гэрэл гаргаж магадгүй.
Төхөөрөмжүүд сонсголын зарим аппаратад саад болж магадгүй.
Зурагт, радио, компьютер гэх зэрэг төхөөрөмжид бага зэрэг
долгионы саад учруулж магадгүй.
Хэрвээ боломжтой бол төхөөрөмжийг 0 ºC-40 ºC хэмийн орчинд
ашигла. Гар утас хэт бага эсвэл өндөр температурт өртвөл гэмтэж,
буруу ажиллаж, тэр байтугай дэлбэрч магадгүй.
Замын аюулгүй байдал
Машин жолоодож буй газарт төхөөрөмжийн ашиглалтын талаар
мөрдөгддөг хууль, журмыг дагаж мөрд.
Машин жолоодож байх үед гар утсыг бүү ашигла.
Жолоодох үйл явцад бүх анхаарлаа хандуул.
Хэрвээ замын нөхцөл байдал муу байвал дуудлага хийх эсвэл
дуудлагад хариулахын тулд машиныг замаас гаргаж зогсоо.
Радио давтамжийн энерги нь машины стерео тоглуулагч эсвэл
аюулгүйн гар утас гэх мэт машины зарим электрон системд нөлөөлж
магадгүй.