Owner's Manual

10
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
Машиныг аюулгүйн дэрээр тоноглосон бол угсармал эсвэл зөөврийн
утасгүй төхөөрөмжид саад болох зүйл бүү хий. Ингэвэл аюулгүйн
дэр ажиллагаагүй болох буюу эсхүл буруу ажилласны улмаас хүний
биед ноцтой гэмтэл учруулж болзошгүй.
Хэрвээ та чанга хөгжим сонсож байгаа бол орчин тойрноо
мэдрэхийн тулд дууны хэмжээг зохих хэмжээнд тохируул. Энэ нь
ялангуяа замын ойр хавьд байхад маш чухал ач холбодолтой юм.
Сонсголоо гэмтээхээс зайлсхийх
Сонсголоо гэмтээхгүйн тулд удаан хугацааны турш чанга
хөгжим сонсохоос зайлсхий.
Хэрвээ та удаан хугацааны турш чанга хөгжим сонсвол сонсголоо
гэмтээж магадгүй. Тиймээс гар утсаа чихнийхээ ойр асааж, унтраахгүй
байхыг бид зөвлөж байна. Мөн хөгжим болон дуудлагын дууны хэмжээг
зохистой түвшинд тохируулахыг бид зөвлөж байна.
Чихэвч ашиглах үедээ ойр хавьд байгаа хүмүүсийн яриаг сонсож
чадахгүй байвал эсвэл таны сонсож буй хөгжим хажууд сууж байгаа
хүнд сонсогдож байвал дууны хэмжээг багасга.
Чихэвчээс гарч буй дууны хэт их даралт нь сонсгол алдахад
хүргэж болно.
Шилэн эд ангиуд
Таны төхөөрөмжийн зарим эд анги шилээр хийгдсэн болно. Хэрвээ
таны гар утас хатуу гадаргуу дээр унавал эсвэл хүчтэй цохилтод
өртвөл шил нь хагарч магадгүй. Хэрвээ шил хагарвал түүнийг салгах
гэж бүү оролд, мөн түүнд бүү хүр. Эрх бүхий үйлчилгээ үзүүлэгчээр
шилийг солиулах хүртэл төхөөрөмжийг ашиглахаа зогсоо.
Тэсэлгээний талбай
Тэсэлгээ хийж байгаа талбайд төхөөрөмжийг бүү ашигла. Хориг
хязгаарлалтыг сахин мөрдөж, дүрэм, журмыг баримтал.