Owner's Manual

11
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
Тэсэрч дэлбэрэх аюултай орчин
Төхөөрөмжийг шатахуун түгээх станцын орчинд бүү ашигла.
Шатахуун эсвэл химийн бодист ойрхон бүү ашигла.
Гар утас эсвэл түүний нэмэлт хэрэгслүүдийг шатамхай хий, шингэн
эсвэл тэсрэх бодис агуулсан тасалгаанд хамт тээвэрлэж эсвэл
хадгалж болохгүй.
Агаарын хөлөг онгоц дотор
Утасгүй гар утас нь агаарын хөлөг онгоцонд долгионы саад үүсгэж
магадгүй.
Агаарын хөлөг онгоцонд суухын өмнө төхөөрөмжийг унтраа.
Хөлөг онгоцны нисэх багийн зөвшөөрөлгүйгээр газарт байх үед
төхөөрөмжийг бүү ашигла.
Хүүхэд
Төхөөрөмжийг бага насны хүүхдийн хүрч чадахгүй газар хадгал.
Төхөөрөмжид залгивал хахах аюултай жижиг эд ангиуд ордог.
Яаралтай тусламжийн дуудлага
Зарим үүрэн холбооны сүлжээнд яаралтай тусламжийн дуудлага хийх
боломжгүй байж магадгүй. Тиймээс яаралтай тусламжийн дуудлага
хийхдээ зөвхөн өөрийн төхөөрөмжид найдаж болохгүй. Орон нутгийн
үйлчилгээ үзүүлэгчээс лавлана уу.
Зайны тухай мэдээлэл, зайны арчилгаа
Та зайг дахин цэнэглэхийн өмнө түүнийг бүрэн цэнэггүй болгосон
байх шаардлагагүй. Бусад зайны системээс ялгаатай зүйл бол
зайны ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санах ой байхгүй.
Зөвхөн LG зай болон цэнэглэгчийг ашигла. LG цэнэглэгч нь зайны
эдэлгээний хугацааг уртасгахад зориулагдсан юм.
Зайг задалж эсвэл богино холбоос үүсгэж болохгүй.
Зайны металл контактуудыг цэвэр байлга.