Owner's Manual
Үндсэн функцүүд
18
Бүтээгдэхүүний бүрэлдэхүүн
хэсгүүд ба нэмэлт хэрэгслүүд
Таны төхөөрөмжид дараах зүйлс орсон байна.
• Гар утас
• Зай
• Стерео чихэвч
• USB кабель
• Цэнэглэгч
• Түргэн эхлэх гарын авлага
• Дээр тодорхойлсон зүйлс заавал байх зүйлс биш байж болно.
• Төхөөрөмжтэй хамт ирэх зүйлс болон боломжтой аливаа нэмэлт
хэрэгсэл тухайн бүс нутаг, үйлчилгээ үзүүлэгчээс хамааран өөр
өөр байж болно.
• Үргэлж жинхэнэ "LG Electronics"-ийн нэмэлт төхөөрөмжүүд
ашигла. Бусад үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн нэмэлт хэрэгслийг
ашиглавал төхөөрөмжийн дуудлагын үр дүнд нөлөөлөх буюу
ажиллагааг нь доголдуулж болно. Түүнчлэн энэ нь LG-ийн
засварын үйлчилгээнд хамрагдахгүй байж болно.
• Хэрвээ эдгээр үндсэн зүйлсийн аль нэг нь дутуу байвал
төхөөрөмжөө худалдаж авсан борлуулагчдаа хандана уу.
• Нэмэлт үндсэн зүйлс худалдан авахын тулд LG-ийн
үйлчилгээний төвд хандана уу.
• Сонголтын зүйлс худалдан авахын тулд LG-ийн үйлчилгээний
төвд хандаж борлуулагчдын талаар мэдээлэл авна уу.
• Бүтээгдэхүүний хайрцаг дотор буй зарим зүйлийг урьдчилан
мэдэгдэхгүй өөрчилж болно.
• Таны төхөөрөмжийн гадаад байдал, үзүүлэлтүүдийг урьдчилан
мэдэгдэхгүй өөрчилж болно.
• Төхөөрөмжийн үзүүлэлтүүд нь тухайн бүс нутаг эсвэл үйлчилгээ
үзүүлэгчээс хамааран өөр өөр байж болно.
• "LG Electronics"-ийн нийлүүлсэн оригинал нэмэлт хэрэгслүүд
ашиглаж байгаа эсэхээ нягтал. Гуравдагч этгээдийн нэмэлт
хэрэгслүүд ашиглавал төхөөрөмжийг гэмтээх буюу ажиллагааг нь
доголдуулж болно.