Owner's Manual

Үндсэн функцүүд
20
Ойр зайн/орчны гэрэл мэдрэгч
- Ойр зайн мэдрэгч: Дуудлагын явцад гар утас хүний биед
ойрхон байвал ойр зайн мэдрэгч нь дэлгэцийг унтрааж,
мэдрэгчтэй функцийг идэвхгүй болгоно. Гар утас тодорхой
хүрээнээс гадагш гарахад дэлгэцийг буцааж асаан,
мэдрэгчтэй функцийг идэвхжүүлнэ.
- Орчны гэрэл мэдрэгч: Орчны гэрэл мэдрэгч нь цайралтын
автомат удирдлагын горимыг идэвхжүүлсэн үед орчны
гэрлийн эрчмийг шинжилнэ.
Дууны хэмжээний товчлуур
- Хонхны ая, дуудлага, мэдэгдлийн дууны хэмжээг тохируулна.
- Зураг авахын тулд дууны хэмжээний товчлуурыг зөөлөн дар.
- Дэлгэц унтарсан байх үед камерыг эхлүүлэхийн тулд дууны
хэмжээний товчлуурыг дар.
Тэжээлийн/түгжих товчлуур
- Дэлгэцийг асаах буюу унтраахыг хүсвэл товчлуурыг хэсэгхэн
зуур дар.
- Тэжээлийн удирдлагын аль нэг сонголтыг сонгохыг хүсвэл
товчлуурыг удаан дар.
Төхөөрөмжийн үзүүлэлтээс хамааран зарим функцэд
хандахыг хязгаарласан байж болно.
Гар утас дээр хүнд зүйл тавих буюу дээр нь сууж болохгүй.
Ингэвэл мэдрэгчтэй дэлгэцийг нь гэмтээж болзошгүй.
Дэлгэцийн хамгаалалтын хальс буюу нэмэлт хэрэгслүүд ойр
зайн мэдрэгчид хөндлөнгөөс нөлөөлж болно.
Хэрвээ таны гар утас нойтон байвал эсвэл чийгтэй газар
ашиглаж байгаа бол мэдрэгчтэй дэлгэц эсвэл товчнууд нь
зохих ёсоор ажиллахгүй байж болно.