Owner's Manual

Үндсэн функцүүд
26
Зайн ашиглалтын хугацааг
оновчлох нь
Зайн цэнэгийг удаан барихын тулд арын дэвсгэрт ажиллуулах
шаардлагагүй функцүүдийг унтраа. Та аппууд болон системийн
нөөц хэрхэн зайн цэнэгийг зарцуулж байгааг хянаж болно.
Утасны зайн ашиглалтын хугацааг
уртасгах талаар
Радио холбоог ашиглаагүй үедээ унтраа. Хэрвээ та Wi-Fi,
Bluetooth
®
эсвэл GPS ашиглаагүй байгаа бол унтраа.
Дэлгэцийн цайралтыг бууруулж, дэлгэцийн унтрах хугацааг
богиносго.
Gmail, Хуанли, Харилцагч болон бусад аппыг унтраа.
Таны татсан зарим апп зайн цэнэг зарцуулж болно.
Татсан аппуудыг ашиглах үед зайн цэнэгийн түвшнийг шалга
Санах ойн картыг хийх
Тус утас 32 Гбайт хүртэл хэмжээтэй microSD картыг дэмжинэ.
Санах ойн картын үйлдвэрлэгч болон төрлөөс хамааран зарим
санах ойн карт нь таны утсанд нийцэхгүй байж магадгүй.
Зарим санах ойн карт төхөөрөмжтэй бүрэн нийцэхгүй байж
болно. Хэрвээ та нийцэхгүй карт ашиглаж байгаа бол энэ нь
гар утас, санах ойн картыг буюу эсхүл түүн дээр хадгалсан
өгөгдлийг гэмтээж болно.
Хэрвээ та хэт ойр ойрхон өгөгдөл бичиж, устгадаг бол санах
ойн картуудын эдэлгээний хугацаа богиносно.