Owner's Manual

Үндсэн функцүүд
31
Хэрвээ та төхөөрөмжийг соронзтой, металл эсвэл
дамжуулагч материалын ойр хэрэглэвэл мэдрэгчтэй дэлгэц
ажиллахгүй байж болно.
Хэрвээ та төхөөрөмжийг хурц нартай үед, нарны шууд
тусгалд хэрэглэвэл таны байршлаас хамааран дэлгэц
харагдахгүй байж болно. Төхөөрөмжийг сүүдэртэй газар
эсвэл орчны гэрэл нь хэт хурц биш, ном уншихад хангалттай
гэгээтэй газар хэрэглэ.
Дэлгэцийг хэт их хүчээр бүү дар.
Хүссэн сонголт дээрээ хурууныхаа өндгөөр зөөлөн товш.
Хэрвээ та бээлий өмссөн байхдаа эсвэл хумсныхаа үзүүрээр
товшвол мэдрэгчтэй удирдлага зөв ажиллахгүй байж болно.
Хэрвээ дэлгэц чийгтэй, нойтон байвал мэдрэгчтэй удирдлага
зохих ёсоор ажиллахгүй байж болно.
Хэрвээ гуравдагч этгээдийн дэлгүүрээс худалдан авсан
дэлгэцийн хамгаалалтын хальс эсвэл нэмэлт хэрэгслийг
төхөөрөмжид бэхэлсэн бол мэдрэгчтэй дэлгэц зохих ёсоор
ажиллахгүй байж болно.