Owner's Manual

Үндсэн функцүүд
35
Дэлгэцийн чиглэлийг шилжүүлэх
Та төхөөрөмжийн биет чиглэлийн дагуу дэлгэцийн чиглэлийг
автоматаар шилжихээр тохируулж болно.
Мэдэгдлийн самбар дээр түргэн хандах дүрсний жагсаалтаас
Босоо гэснийг товш.
Эсвэл
Тохиргоо Дэлгэц Төхөөрөмжийг эргүүлэх
үед гэснийг товшоод, Дэлгэц дээрх зүйлсийг эргүүлэх гэснийг
сонго.
Үндсэн дэлгэцийг засварлах
Үндсэн дэлгэц дээр хоосон зайг дарж байгаад, доороос хүссэн
үйлдлээ сонго.
Үндсэн дэлгэцийн канвасуудыг дахин эмхлэхийн тулд канвас
дээр дарж байгаад, үүнийг өөр байршил руу чир.
Үндсэн дэлгэцэд виджет нэмэхийн тулд ВИДЖЕТ гэснийг
товшоод, тухайн виджетийг үндсэн дэлгэц рүү чир.
Үндсэн дэлгэцийн тохиргоог өөрчлөхийн тулд ТОХИРГОО
гэснийг товшоод, сонголтуудыг өөрчил.