Owner's Manual

Үндсэн функцүүд
37
Дэлгэцийн түгжээ
Дэлгэцийн түгжээний тойм
Хэрвээ та тэжээлийн/түгжих товчлуурыг дарвал таны
төхөөрөмжийн дэлгэц унтарч, түгжигдэнэ. Төхөөрөмжийг тодорхой
хугацаагаар ажиллуулахгүй байх үед мөн ингэнэ.
Хэрвээ та дэлгэцийн түгжээг тохируулаагүй үед тэжээлийн/түгжих
товчлуурыг дарвал Үндсэн дэлгэц тэр даруй гарч ирнэ.
Аюулгүй байдлыг хангаж, таны төхөөрөмжид хүсээгүй хандалт
хийхээс сэргийлэхийн тулд дэлгэцийн түгжээг тохируул.
Дэлгэцийн түгжээ нь төхөөрөмжийн дэлгэц дээрх
шаардлагагүй мэдрэгчтэй оролтоос сэргийлж, зайн цэнэгийн
зарцуулалтыг багасгана. Төхөөрөмжийг хэрэглээгүй байхдаа
дэлгэцийн түгжээг идэвхжүүлэхийг зөвлөж байна.
Дэлгэцийн түгжээний тохиргоог
тохируулах
Дэлгэцийн түгжээний тохиргоог тохируулах хэд хэдэн сонголт
байдаг.
1
Ta Тохиргоо Хамгаалалт Дэлгэцийн цоож
гэснийг товшоод, өөрийн хүссэн аргыг сонго.
2
Дараах тохиргоонд хувийн тохиргоо хий:
Огт үгүй: Дэлгэцийн түгжээний функцийг идэвхгүй болгоно.
Гүйлгэ: Дэлгэцийн түгжээг нээхдээ дэлгэц дээр шударна.
Дүрс: Дэлгэцийн түгжээг нээхдээ дүрс зурна.
PIN: Дэлгэцийн түгжээг нээхдээ тоон нууц үг оруулна.
Нэвтрэх код: Дэлгэцийн түгжээг нээхдээ үсэг тоон нууц үг
оруулна.
Хэрвээ та төхөөрөмжийн түгжээг нээх гэж 5 удаа буруу
оролдвол дэлгэц 30 секундийн турш блоклогдоно.