Owner's Manual

Хэрэгтэй аппууд
54
И-мэйл
Э-мэйлийн тойм
Та төхөөрөмждөө э-мэйлийн бүртгэлээ бүртгүүлж, улмаар
төхөөрөмжөөсөө э-мэйл шалгаж, илгээх боломжтой.
Хэрвээ та үүрэн холбооны дата ашиглавал таны төлбөрийн
багцаас хамааран дата ашигласны төлбөр гарч болно. Илүү
их мэдээлэл хүсвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Э-мэйлийн бүртгэлээ бүртгүүлэх
Та э-мэйлийн аппыг анх удаа ашиглахдаа э-мэйлийн бүртгэлээ
бүртгүүлнэ үү.
1
И-мэйл-ийг товш.
2
Э-мэйлийн үйлчилгээ үзүүлэгчээ сонго.
3
Э-мэйлийн хаяг, нууц үгээ оруулаад, ДАРААХ-г товшиж
бүртгэлээ бүртгүүл.
Э-мэйлийн бүртгэлээ гараар бүртгүүлэхийн тулд ГАР
АЖИЛЛАГААГААР ХИЙХ СУУЛГАЛТ-г товш.
Э-мэйлийн бүртгэлээ удирдах
Э-мэйлийн бүртгэлийн тохиргоогоо үзэх буюу засварлахын тулд
Тохиргоо-г товш.
Бүртгэл нэмэхийн тулд Аккаунт нэмэх-ийг товш.
Өөр э-мэйлийн бүртгэл нээх
Хэрвээ та хэд хэдэн э-мэйлийн бүртгэлээ бүртгүүлсэн бөгөөд өөр
бүртгэл үзмээр байвал
-г товшиж, бүртгэлийн жагсаалтаас өөр
бүртгэл сонго.