Owner's Manual

Хэрэгтэй аппууд
56
2
Импортлохыг хүссэн харилцагчийнхаа анхны болон зорилтот
байршлуудыг сонгоод, ДАРААХ-г товш.
3
Харилцагчдыг сонгоод Тийм-г товш.
Харилцагч хайх
Та дараах сонголтуудын нэгийг ашиглан харилцагч хайж болно:
Харилцагчийн жагсаалтын дэлгэц дээр хайлтын цонхонд
харилцагчийн нэрийг оруул.
Харилцагчийн жагсаалтыг дээш, доош гүйлгэ.
Харилцагчийн жагсаалтын дэлгэцийн товъёгоос харилцагчийн
нэрийн эхний үсгийг товш.
Харилцагчийн жагсаалт
Харилцагч засварлах
1
Харилцагчийн жагсаалтын дэлгэц дээр харилцагч сонго.
2
Харилцагчийн дэлгэрэнгүй мэдээллийн дэлгэц дээр
товшиж, мэдээллийг засварла.
3
Өөрчлөлтүүдийг хадгалахын тулд -г товш.
Харилцагч устгах
1
Харилцагчийн жагсаалтын дэлгэц дээр харилцагчийг удаан дар.
2
Устгах уу гэснийг товш.
Байнгын харилцагч нэмэх
Та байнга харилцдаг харилцагчдыг байнгын харилцагчаар бүртгэж
болно.
1
Харилцагчийн жагсаалтын дэлгэц дээр харилцагч сонго.
2
Харилцагчийн дэлгэрэнгүй мэдээллийн дэлгэц дээр -г товш.