Owner's Manual

Хэрэгтэй аппууд
58
Google аппууд
Та Google бүртгэл тохируулж, Google аппуудыг хэрэглэж болно.
Google аппыг анх удаа ашиглахад Google бүртгэлээ бүртгүүлэх
цонх автоматаар гарч ирнэ. Хэрвээ танд Google бүртгэл байхгүй
бол төхөөрөмжөөсөө бүртгэл үүсгэнэ үү. Апп хэрхэн хэрэглэх
талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл тухайн апп дахь Тусламж
хэсгийг үзнэ үү.
Зарим апп тухайн бүс нутаг эсвэл үйлчилгээ үзүүлэгчээс
хамааран ажиллахгүй байж болно.
Google
Google-ээр түлхүүр үг оруулах буюу хэлэх замаар вэб хуудас,
зураг, мэдээ зэрэг зүйл хайна.
Gmail
Google э-мэйлийн бүртгэлээ төхөөрөмждөө бүртгүүлж, э-мэйл
шалгаж, илгээнэ.
Газ. зураг
Газрын зураг дээр одоо байгаа байршлаа эсвэл тодорхой нэг
газрын байршлыг олно. Газарзүйн мэдээллийг үзнэ.
YouTube
Видео хайж, тоглуулна. YouTube-д видео байршуулж, дэлхий даяар
хүмүүстэй хуваалцана.
Драйв
Төхөөрөмжийнхөө файлуудыг байршуулж, хадгалж, нээж,
хуваалцаж, зохион байгуулна. Аппуудаас хандаж болох файлуудад
хаанаас ч, үүний дотор онлайн ба офлайн орчноос хандаж болно.