Owner's Manual

Утасны тохиргоо
70
Зай
Та зайн цэнэгийн одоогийн мэдээллийг үзэх буюу эрчим хүч хэмнэх
горимыг идэвхжүүлж болно.
1
Тохиргооны дэлгэц дээр Зай гэснийг товш.
2
Дараах тохиргоонд хувийн тохиргоо хий:
Дэлгэрэнгүйг ашиглах: Зайн цэнэгийн зарцуулалтын
дэлгэрэнгүй мэдээллийг харна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл
үзэхийн тулд тодорхой нэг зүйл сонго.
Цэнэг хэмнэгч: Дэлгэцийн цайралт, хурд, чичиргээний
эрчим зэрэг утасны зарим тохиргоог багасгаж зайн цэнэгийн
зарцуулалтыг багасгана. Эрчим хүч хэмнэх горимыг
идэвхжүүлсэн үед төлөвийн мөр дээр
харагдана.
Санах ой
Та тодорхой хугацааны санах ойн хэрэглээний дундаж хэмжээ
болон аппын эзэлж буй санах ойг харж болно.
1
Тохиргооны дэлгэц дээр Санах ой гэснийг товш.
2
Өгөгдөл татаж авах хугацааг тохируулахын тулд -г товш.
Хувийн
Байршил
Та өөрийн байршлын мэдээллийг тодорхой аппуудад хэрхэн
хэрэглэхийг хувийн тохиргоогоор тохируулж болно.
1
Тохиргооны дэлгэц дээр Байршил гэснийг товш.
2
Дараах тохиргоонд хувийн тохиргоо хий:
Горим: Байршлын мэдээллээ өгөх аргыг сонгоно.
Сүүлийн үеийн байршлын хүсэлт: Сүүлийн үед байршлын
мэдээлэл хүссэн аппуудыг харна.
Google-н Байршлын Түүх: Google-ийн байршлын түүхийн
тохиргоог тохируулна.