Owner's Manual

Хавсралт
82
Хулгайн эсрэг заавар
Танаас зөвшөөрөл авалгүйгээр төхөөрөмжийн үйлдвэрийн
тохиргоог сэргээсэн байх тохиолдолд бусад хүн ашиглахаас
сэргийлж төхөөрөмжийн тохиргоог хий. Жишээлбэл: хэрвээ
та утсаа хаяж гээсэн, хулгайд алдсан эсвэл бүх мэдээлэл нь
арчигдсан бол зөвхөн таны Google бүртгэлийн мэдээлэл эсвэл
дэлгэц түгжих мэдээллийг эзэмшиж буй хүн төхөөрөмжийг ашиглах
боломжтой байна.
Та төхөөрөмжөө хамгаалахын тулд дараах зүйлийг хийхэд л
хангалттай. Үүнд:
Дэлгэцийн түгжээ тохируулах: Төхөөрөмжийг хаяж гээх буюу
эсхүл хулгайд алдсан ч дэлгэцийн түгжээг идэвхжүүлсэн байвал
дэлгэцийн түгжээг тайлах хүртэл Тохиргоо цэсийг ашиглан
төхөөрөмжийн мэдээллийг арилгах боломжгүй байна.
Төхөөрөмждөө Google бүртгэлээ нэм: таны төхөөрөмжийн
бүх мэдээлэл арчигдсан ч хэрвээ түүн дээр Google бүртгэлээ
бүртгүүлсэн бол таны Google бүртгэлийн мэдээллийг дахин
оруулах хүртэл гар утас тохиргооны үйлдлийг гүйцэтгэж
чадахгүй.
Төхөөрөмжөө хамгаалсны дараа хэрвээ та үйлдвэрийн тохиргоог
сэргээх шаардлагатай болбол дэлгэцийн түгжээг тайлах эсвэл
Google бүртгэлийнхээ нууц үгийг оруулах шаардлагатай болно.
Энэ нь та өөрөө эсвэл таны итгэдэг хүн тохиргоо сэргээх үйлдлийг
гүйцэтгэж байгаа гэдгийг баталгаажуулна.
Үйлдвэрийн тохиргоог сэргээхийн өмнө төхөөрөмжид нэмсэн
Google бүртгэлийн мэдээлэл, нууц үгээ бүү мартаарай.
Үйлдвэрийн тохиргоог сэргээсний дараа хэрвээ та тохиргоо
хийх үед бүртгэлийн мэдээллийг оруулж чадахгүй бол
төхөөрөмжийг ашиглах ямар ч боломжгүй болно.