User Guide

14 МОНГОЛ
9 Хоол бэлдэх цагийг өөрчлөхийн тулд QuickControl 
товчийг хүссэн тохиргоо руу өөрчлөөрэй. 
» Хоол бэлдэхэд сонгосон хугацааг бататгахын тулд
QuickControl товчийг түлх.
Жич
Янз бүрийн төрлийн хоол хийх үндсэн тохиргоог хоолны
хүснэгтээс харна уу.
10 Хоол бэлдэх хугацааг баталгаажуулсны дараа цахилгаан 
хэрэгсэл хоолыг бэлдэж эхэлнэ.
Зөвлөмж
Зогсоохын тулд QuickControl товчийг түлхэнэl. Үргэлжлүүлэхийн
тулд QuickControl товчийг дахин дарна.
Жич
Хэрэв хоол бэлдэх хугацааг 30 минут дотор тохируулахгүй бол
аюулгүй байдлын үүднээс цахилгаан хэрэгсэл автоматаар унтарна.
Хэрэв хугацааг “- -” гэж сонгосон бол цахилгаан хэрэгсэл халах
горим руу шилжинэ.
Зарим жор найрлагын хувьд хоол бэлдэх хугацааны талд нь
сэгсрэх эсвэл эргүүлэх хэрэгтэй болно (‘Хоолны хүснэгт’ харна
уу) Найрлагыг сэгсрэхийн тулд QuickControl товчийг даран хоол
бэлдэхийг түр зогсоож, шүүгээг нээж хайруулын тавагнаас сагсыг
гаргаж авч угаалтуурын дээгүүр сэгсэрнэ үү. Тэгээд хайруулын
тавгийг цахилгаан хэрэгсэлд буцааж хийгээд QuickControl товчийг
дарж хоол бэлдэхийг үргэлжлүүлнэ үү.
Хэрэв та таймерийг хоол бэлдэх хугацааны талд нь тохируулсан
бол таймерийн дуугарахыг сонсоход найрлагыг сэгсрэх эсвэл
эргүүлнэ үү. Хоол бэлдэх үлдсэн хугацаанд таймерийг тэглэхийг
анхаарна уу..
11 Таймер дуугарахыг сонсоход бэлдэхэд тохируулсан 
хугацаа дууссан гэсэн үг.
12 Бариулаас татан шүүгээг нээж найрлага бэлэн эсэхийг 
шалгаарай.
1
2