User Guide

3МОНГОЛ
Чухал
Гэр ахуйн хэрэгслийг ашиглахын өмнө тус чухал мэдээллийг
сайтар уншиж, дараа ашиглах үүднээс хадгална уу.
Аюул
- Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг огт усанд дүрж, гоожуурын
усанд зайлж болохгүй.
- Цахилгаанд цохиулахаас урьдчилан сэргийлэхийн тулд
гэр ахуйн цахилгаан хэрэгсэл рүү ус эсвэл бусад шингэн
оруулахгүй байх.
- Халаагч элементүүдтэй холболт үүсэхээс урьдчилан
сэргийлэхийн тулд шарагдах орцыг үргэлж сагсанд хийнэ.
- Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ажиллаж байх үед агаарын
оролт, гаралтын хавхлагыг бүү тагла.
- Галын аюулд хүргэж болзошгүй тул савыг тосоор дүүргэж
болохгүй.
- Залгуур, залгуурын утас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл
өөрөө гэмтсэн бол гэр ахуйн цахилгаан хэрэгслийг бүү
ашигла.
- Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ажиллаж байх үед дотор талд
нь огт хүрч болохгүй.
- Сагсанд заасан хэмжээнээс хэтрүүлсэн хүнс хийж болохгүй.
- Халаагч нь сул, халаагчид ямар ч хүнс наалдаагүй эсэхийг
үргэлж шалгаарай.
Анхааруулга
- Хэрэв тэжээлийн залгуурын утас гэмтсэн бол Philips, түүний
засвар үйлчилгээний ажилтан аль эсвэл төстэй мэргэжлийн
хүн учирч болох аюулаас сэргийлэн солих ёстой.
- Тус гэр ахуйн цахилгаан хэрэгслийг газардуулсан ханын эм
залгуурт зөвхөн залгана. Залгуурыг ханын эм залгуурт зөв
оруулсан эсэхээ байнга шалга.
- Тус гэр ахуйн цахилгаан хэрэгсэл нь гадаад цаг тохируулах
механизм эсвэл тусдаа алсын удирдлагын системээр
ажиллахаар зориулагдаагүй.
- Ашиглах явцад хүрч болохуйц гадаргуу нь халж болзошгүй.
- Энэ гэр ахуйн хэрэгслийг 8 болон түүнээс дээш насны
хүүхдүүд, мөн учирч болох аюулыг нь ойлгуулж, тус гэр
ахуйн цахилгаан хэрэгслийг ашиглахтай холбогдуулан
заавар өгч, хараа хяналттай байлгаж байгаа бол бие
мах бодын, мэдрэхүйн болон оюуны чадамж багатай,
туршлагагүй хүмүүс ашиглаж болно. Хүүхдүүдийг тус гэр
ахуйн цахилгаан хэрэгслээр тоглуулж болохгүй. Цэвэрлэх
болон хэрэглэгчийн засвар үйлчилгээг 8-аас дээш насны,
хараа хяналтад дор биш л бол хүүхдүүд хийж болохгүй.
- Тус гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон түүний залгуурыг
8-аас доош насны хүүхдүүд хүрэх газраас хол байлга.
- Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг хананд эсвэл бусад гэр
ахуйн цахилгаан хэрэгсэлтэй налуулж байрлуулж болохгүй.
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн ар тал, хоёр тал, дээрээс