User Guide

4 МОНГОЛ
дор хаяж 10 см зай үлдээгээрэй. Гэр ахуйн цахилгаан
хэрэгслийн дээд талд юу ч бүү байрлуул.
- Халуун агаартай шарах үеэр халуун уур нь агаарын
гаралтын хавхлагаар гардаг. Гар, нүүрээ уур болон агаар
гарах хавхлагаас аюулгүй зайд байлга. Мөн савыг гэр
ахуйн цахилгаан хэрэгслээс авахдаа халуун уур, агаараас
болгоомжил.
- Гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд хөнгөн орц эсвэл
зориулалтын жигнэх цаас хэрэглэж болохгүй.
- Ашиглах явцад хүрч болохуйц гадаргуу нь халах болно.
- Төмс хадгалах: Температур нь хадгалсан төмсний төрөлд
тохирсон байх ёстой бөгөөд бэлтгэсэн хүнсэнд акриламид
үүсэх эрсдэлийг багасгахын тулд 6°C-ээс дээш байх ёстой.
- Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг халуун хийн зуух эсвэл
бүх төрлийн цахилгаан зуух, плиткний ойролцоо эсвэл
халаасан шарах шүүгээнд байрлуулж болохгүй.
- Савыг хэзээ ч тосоор дүүргэж болохгүй.
- Энэ гэр ахуйн цахилгаан хэрэгсэл нь 5°C-40°C хэмтэй орчны
температурт ашиглагдахаар зориулагдсан.
- Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг холбохын өмнө тухайн гэр
ахуйн цахилгаан хэрэгсэл дээр заасан хүчдэл тухайн орон
нутгийн үндсэн цахилгаан хүчдэлтэй таарч байгаа эсэхийг
шалгана уу.
- Залгуурын утсыг халуун гадаргуугаас хол байлга.
- Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг ширээний бүтээлэг,
хөшиг гэх мэт шатамхай материал дээр эсвэл ойролцоо
байрлуулж болохгүй.
- Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг энэхүү гарын авлагад
зааснаас өөр зорилгоор бүү ашигла, зөвхөн анхны Philips
дагалдах хэрэгслийг ашигла.
- Тус гэр ахуйн цахилгаан хэрэгслийг хараа хяналтгүй орхиж
болохгүй.
- Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг ашиглах явцад болон
дараа нь сав, сагс, өөх багасгагч халуун болдог тул үргэлж
болгоомжтой харьцах хэрэгтэй.
- Анх удаагаа тухайн гэр ахуйн цахилгаан хэрэгслийг
ашиглахын өмнө хоолонд хүрсэн эд ангийг бүхэлд нь
цэвэрлэнэ. Гарын авлага дээрх зааварчилгаанаас лавлана
уу.
Сэрэмжлүүлэг
- Энэ гэр ахуйн цахилгаан хэрэгсэл нь зөвхөн гэр ахуйд
ашиглах зориулалттай. Үүнийг дэлгүүр, албан газар,
ферм, болон бусад ажлын орчны гал зууханд ашиглах
зориулалтгүй. Мөн зочид буудал, дэн буудал, ор
болон өглөөний цай, бусад оршин суух газрын орчинд
үйлчлүүлэгч нар ашиглах зориулалтгүй.